Говийн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам, боомтыг барьж дуусгана

2020-06-19 352 0

МАН-ын мөрийн хөтөлбөрийн  “ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ.

5.10.1. Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон авто болон төмөр замуудыг барьж, боомтуудыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлнэ.

5.10.2. Бүсүүдэд ХАА-н тээвэр логистикийн төвийг байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн ханган, экспортолно.

5.10.3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн аймаг, суманд төвлөрүүлнэ.

5.10.4. Говийн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам, логистикийн төв, боомтыг барьж дуусгаж, байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.

5.10.5. Өвөрхангай аймгийн Арвайхээр-Дундговь аймгийн Сайхан Овоо-Өмнөговь аймгийн Шивээ хүрэн чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхэлнэ.

5.10.6. Говийн бүсэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгож, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

5.10.7. Дэд бүтцийн тэнхлэг (авто зам, төмөр зам, эрчим хүч, холбоо мэдээлэл)-ийн үндсэн сүлжээг барьж Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

5.10.8. Сибирь, Красноярск, Тува, Хакасын зах зээлийг холбосон олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна.

МАН-ын сонгуулийн штаб

Холбоотой мэдээ

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18