Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг 20:00 цаг хүртэл байхаар хязгаарлаад байсан. Улсын онцгой комисоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.
Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Үйлчилгээний газруудын 22 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай байгааг 24 цаг хүртэл буюу 00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж.
Хэдийгээр халдварын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад намжаагүй ч, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээлжээ.
0 cэтгэгдэлтэй