Эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

2020-06-21 404 0

 

МАН мөрийн хөтөлбөртөө  “Ногоон эдийн засаг-эко хот”-ыг бий болгох дараахь зорилтуудыг тусгажээ.

  • Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ.
  • Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
  • Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
  • Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ.

МАН-ын сонгуулийн штаб.

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Б.Ану-Үжин: Барилгын стандартад анхаарч,төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавина

МАН-ын хорооноос өнөөдөр /2024.09.26/ НИТХ-д  нэр дэвшиж буй 45 төлөөлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх г

2024-09-26