МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох 10 ажил

2020-06-22 397 0
  • Агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна:

Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.

  • Урьдчилгаа төлбөргүй байр, ипотекийн зээлийн хүү 4-6 хувь болгоно:

“Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж нийгмийн даатгал  төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан  авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоо бий болгоно. Анх улаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг жилийн 4-6 хувь болгон бууруулна. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.

  • Цалин тэтгэврийн бодит өсөлт:

Цалингийн бодит өсөлтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил эрхлээгүй иргэдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадвар ахиулах сургалтад хамруулж, ажлын байраар хангана. Өрхийн бизнесийг дэмжиж, барьцаагүй, бага хүүтэй санхүүгийн  дэмжлэг үзүүлнэ. Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн бага түрээс төлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  • Уул уурхайн ашиг иргэн бүрт:

Уул уурхайгаас олох үр шимийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш ,шударга хүртээх тогтолцоо бүрдүүлнэ. Жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хөрөнгө хуримтлуулна.

  • 150 мянган ажлын байр бий болгоно:

Үндэсний аж үйлдвэрийн салбараа сэргээн хөгжүүлж, 150 мянган ажлын байр бий болгоно.

  • Импортлогч улсаас экспортлогч улс:

“Монгол мал-2” хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. “Атар-4” аяныг зохион байгуулж, дотоодын  хэрэгцээг бүрэн хангана.

  • Хүүхдийн төлөө цогц бодлогыг сайжруулна:

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.

  • Уул уурхай, аж үйлдвэрт мега төслүүд хэрэгжинэ:

Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, өргөтгөлийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинээр коксын  зэс хайлах, төмөр, боловсруулах үйлдвэр байгуулна.

  • Үндэсний дэд бүтцийн сүлжээ байгуулна:

Авто замын сүлжээг өргөтгөн, шинээр 2300 км хатуу хучилттай зам барина. Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно. Мянганы замаас Дашинчилэн-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замыг барьж дуусгана. Хархорин-Төвхөн-Улаан цутгалан, Алтай-Улиастай, Ховд-Улаангом,Чойбалсан-Хавиргын боомт, Тавантолгой-Ханги  боомт чиглэлийн  авто зам барина. Багануур 400 МВт, Таван толгой 300 МВт-ын цахилгаан станцыг барьж, дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Төмөр замын сүлжээг өргөтгөн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км,Таван толгой Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгана. Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан,Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам зэрэг чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.

  • Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна:

Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 600 байнгын ажлын байр шинээр бий болно.

МАН-ын сонгуулийн штаб

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16