МАХН-ын гомдлоор Б.Наранхүү гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2020-06-22 485 0

Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүг 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл хэд хоногийн өмнө цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг байгаа юм.

Бид УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахад “Миний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн” гэсэн билээ.

Хэрвээ Б.Наранхүү гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр мотоцикль тараасан нь тогтоогдвол Сонгуулийн хуулийг зөрчих юм. Цаашилбал, эд материал тарааж сонгогчдын саналыг авах гэж оролдсон нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татахад хүртэл хүргэх эрсдэлтэй билээ.

Энэ тухай хэл ам намжиж амжаагүй байтал өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас хамтарч сонгуулийн үеэр гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өгөх үеэр хурандаа Ч.Чинбат “Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна” гэж мэдэгдсэн юм.

Уг нэр дэвшигчийг Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү юу гэх таамаг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байна.

Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгч  байна гэсэн тайлбарыг хэлж буй. Үүнтэй зэрэгцээд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болоод цагдаагийн байгууллагад хандаж “Б.Наранхүү сонгуулийн хууль зөрчиж байна, шударга бус өрсөлдөөн үүсгэлээ, хуулийн хүрээнд яаралтай шалгаж мэдээл” хэмээн гомдол гаргасаны дагуу ийнхүү эрүүгийн хэрэг нээн шалгаж буй бололтой.

Эх сурвалж: isee.mn

Холбоотой мэдээ

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөн зохион байгууллаа

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-БИД” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл

2023-12-11

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэлээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Өөрийн цахим хаягаараа "Ганиба

2022-04-10