“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана

2020-05-27 272 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.

Цахимаар зохион байгуулагдах уг үзэсгэлэнгээр төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар “”Улаанбаатар травэл экспо-2020″ үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэлдээ орлоо. 2019 онд Монгол улсад 577 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цахим үзэсгэлэнд тавигдсан байгууллагуудын аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ бүтэн жилийн турш сурталчилж, хамтран ажиллана. Аялал жуулчлалтай холбоотой ном, сэтгүүл, танилцуулгыг татаж авах, 3 хоногийн турш “ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”, илтгэл, байгууллагуудын танилцуулгыг шууд үзэж, шууд лайвын дараа азтан болох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн “ЖИМ-АЯЛЛЫН ХӨТӨЧ” Аялал жуулчлалын анхны цахим сэтгүүлийг М+ аппликейшн дээр байршуулахаас гадна хэвлэмэлээр тараагдана” гэв.

Энэ удаагийн цахим үзэсгэлэн нь COVID-19 цар тахлын эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа “төлөвлөх”, байгальд ээлтэй “аялах”  аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалах “суралцах” талаар уриалан сурталчлах юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18