Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэлтийн ажил 45 хувьтай үргэлжилж байна

2020-05-20 17 0

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальтбетон хучилтыг авч дууслаа. Үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Авто замын ажил бүрэн дууссаны дараа үе шаттайгаар Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй. Авто замыг шинэчлэснээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүниий зам шинээр баригдана.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

Өнөөдрөөс БНСУ-ын визний материал шалгах хугацааг богиносгожээ

Өмнөд Солонгос руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг нь 60-аас дээш хоног шалгадаг байсан. Тэ

2024-08-22

​Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа.

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Б

2024-08-22

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.

2024-08-22