Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Өчигдөр Нийслэлийн Монгол ардын намын хороо нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд танилцуулаад байна.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн 74 орчим хувь нь анх удаа нэр дэвшиж буй залуучууд байгаа нь анхаарал татаж байна. Боловсрол, мэдлэг, ажлын туршлагаараа үнэлэгдсэн, намдаа нэр хүндтэй залуус энэ удаагийн сонгуульд өрсөлдөх нь.
Нийт 45 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн дотор ууган намын урдаа барьдаг залуусын нэг Г.Ууганбаяр багтжээ.
Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Г.Ууганбаяр гэж хэн бэ?
Намын залуу боловсон хүчин Г.Ууганбаяр нь эрхзүйч мэргэжилтэй. Төрийн чухал албанд ажиллаж, гар бие оролцож явсан залуу. 2012 онд Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө ХХК-д мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, 2016-2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, 2019-2020 онд Тавантолгой төмөр зам ХХК-д Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байжээ.
Ажлын туршлага, мэдлэг боловсролоороо дээгүүр бичигдэх Г.Ууганбаяр НИТХ-ын сонгуульд БЗД-т нэр дэвших юм.
0 cэтгэгдэлтэй