Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгааны байгууллагууд ч судалгааны дүнгээ гаргаад эхэлсэн харагдана. Эндээс үзэхэд иргэдийн дийлэх нь хотын ажлыг мэддэг, сайн мууг нь мэдрээд ажиллаж байсан туршлагатай, ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж чадах, эрч хүчтэй залуу хүнийг сонгоно гэсэн байна . Сонгогчид худал үг, хуурамч амлалтад хууртахгүй хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, иргэдийнхээ дуу хоолой, гүүр болж чадах хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсээр байна. Үнэхээр ч ийм хүмүүсээ олноор нь гаргаад ирчихвэл хороо, дүүрэг, нийслэлийн ажил дор нь сайжирна даа.
0 cэтгэгдэлтэй