#ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл тэмцээний шилдгүүд тодорлоо

2020-09-29 101 0

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин, хараат компаниуд болон төслийн нэгжүүдийн залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах #ЭМГЛ_БидНэгБаг-Хакатон_ДатаСоёл тэмцээнд нэгдлийн харьяа 13 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорилоо. Тэд өгөгдсөн сэдвээс 1 асуудлыг сонгож, 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч шийдлүүдээ дэвшүүлж, уралдлаа. Тэмцээний тэргүүн байрт “Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах вэ” гэсэн сэдвээр шийдэл танилцуулсан баг шалгарсан бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Мэдээллийн нэгдсэн сан хэрхэн үүсгэх вэ” сэдвээр өрсөлдсөн багууд удааллаа.

Энэ удаагийн тэмцээнийг “Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нэгдлийн залуучууд анх удаагаа хамтран оновчтой шийдлийг эрэлхийлэв. Тэмцээний ментороор МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, МУИС-ийн Судалгааны хэлтсийн дарга дэд профессор, доктор Г.Амарсанаа, ШУТИС-ийн Бизнес процессын удирдлага, загварчлалын багш, докторант Ц.Мөнхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн нөөцийн зөвлөх Г.Дэлгэрмаа нар ажиллаж, залуусыг чадавхжууллаа.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсад анх удаагаа #ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл тэмцээнийг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах шинэ жишгийг тогтоож буйгаараа онцлогтой юм.

 

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11