Төрийн дээд шагнал хүртлээ

2020-10-08 171 0

Салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зарим ажилтанд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.07) Төрийн дээд шагнал гардууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Т.Билгээ, Хөрөнгийн удирдлын газрын ахлах мэргэжилтэн Г.Цогоо, Санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Л.Буяндэлгэр, Дотоод хяналт, шинжилгээ, эрсдлийн удирдлагын албаны мэргэжилтэн Н.Баттулга нар төрийн дээд “Алтангадас” одон хүртсэн бол Ерөнхий нягтлан бодогч Д.Отгонцэцэг, Санхүү бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн М.Содномбалжир, мэргэжилтэн Э.Баярмаа нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09