Имартын зүгээс эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранз бэлтгэн өглөө

2020-12-07 407 0

Имарт Хайпермаркетийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахлын яг голомтонд, халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд, өвчтөнтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн хүргүүллээ.

Эхний ээлжинд дотоодын халдвар эрчимтэй тархаад буй нөхцөл байдал хүндрэлтэй орон нутгууд болох Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгуудын Эрүүл мэндийн газруудад өнөөдөр Монгол шуудангаар илгээмжээ явууллаа. Дараагийн ээлжинд мөн адил онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусламжийн эд зүйлсээ бэлтгэж эхлээд байна.

Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй “Ковид 19” цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, түүнийг таслан зогсоох үйлсэд бид хамтдаа хүчээ нэгтгэн тэмцвэл, удахгүй үүсээд буй цар тахлыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25