
Нийслэлийн Багануур дүүрэгт 28 настай эмэгтэй усанд орж байхдаа цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн иргэн 28 настай эмэгтэй Ц усанд орж байхдаа гар утсаа цэнэглэж, улмаар цэнэглэгчийн үзүүр ваннтай усанд унаснаар цахилгаанд цохиулан нас барсан байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газраас гурван эд зүйл баримтаар хураан авч, хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаач эмэгтэй саяхан дампуурлаа зарласан “Капитал” банкинд ажилладаг байсан бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй байжээ.
0 cэтгэгдэлтэй