Б.Хурцыг саатуулжээ

2019-04-24 63 0

С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг өчигдөр орой ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс 

тодруулахад, “С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан энэ сарын 23-нд буюу өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Одоогоор үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлээд байгаа” гэх мэдээллийг өглөө.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг АТГ-аас шалгаж байгаад өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр прокурор харьяалал тогтоож Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байдаг.

Мөн С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг цагдан хориод байгаа юм.

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Имарт дэлгүүр “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет нь "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодр

2024-08-22