Цахим тоглоомын газрууд түр журмыг мөрдөнө

2020-08-29 41 0

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Түр журамтай танилцах бол энд дарна уу.

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18