Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна

2020-09-26 27 0

Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум”-ыг зохион байгууллаа.

Форумд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад холбогдох албаныхан, ШХА-ийн албаны хүмүүс, мөн нийслэлийн 9 дүүрэг, 171 хороодын төлөөлөл, нийслэлийн Сургалт, судалгааны төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн багийнхан оролцлоо.

Форумын үеэр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд анхан шатанд үйл ажиллагаа явуулж байгаа 171 хорооны төрийн албан хаагч, хэсгийн ахлагчид энд цуглараад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран хороонд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаарх сайн туршлагуудыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж зохион байгуулж явууллаа. Энэ туршлага хуваалцах үйл ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Эхний үе шат хороон дээрээ, хороо болгон ямар арга туршлагаа дээшээ шалгаруулж явуулах вэ гэдгээ шийдвэрлэсэн. Хоёрдугаар үе шат нь дүүрэгтээ, дүүргийн бүх хороодоос хороо болгоны тэргүүн туршлагыг нийслэлд шалгаруулах, дараа нь нийслэлд шалгарсан 27 хорооны оролцогчид өөрсдөө нийслэлийн тэргүүний таван туршлагыг шалгаруулж байна. Энэ үйл ажиллагаа ингээд дуусахгүй цаашдаа үргэлжлээд явагдана” хэмээв.

Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн түвшинд 2020 оны долоодугаар 2-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлснээс нийт 27 сайн туршлага шалгарсан байна.  Үүнээс

  • Хан-Уул дүүргийн 20-р хорооны “Төрийн үйлчилгээ ба QR код”
  • Налайх дүүргийн 7-р хорооны “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян
  • Баянгол дүүргийн 13-р хорооны “Орцны арт”
  • Баянзүрх дүүргийн 5-р хорооны “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”
  • Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Тархиа ухъя” зэрэг таван сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарч, иж бүрэн компьютероор шагнагдсаныг форумын үеэр гардуулсан юм.

Харилцан суралцах арга зүйн форумыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд шалгарсан сайн туршлагуудыг дүүрэг, нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд НЗДТГ-ын зүгээс анхааран ажиллах аж.

Харилцан суралцах арга зүй нь бодит үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг тодорхой үе шаттайгаар бие биеэсээ суралцаж, түгээн дэлгэрүүлэх арга барил юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор нэвтрүүлсэн шилдэг туршлагуудаа хуваалцсанаар үр өгөөжийг нь нийслэлийн хэмжээнд олон иргэд, албан хаагчдад хүргэх ач холбогдолтой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

​‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Имарт хайпермаркет болон ‘‘Драгон Холдинг ХХК’’-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын

2024-05-24

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдий ч үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй өдрүүд маргааш эхэлнэ Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бү

2024-02-29

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25