Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна

2020-09-28 42 0

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг  байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Агаар орчны бохирдлынг асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал тус төвийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү мод үржүүлгийн бааз, иргэдэд зориулсан экологийн боловсролын төв нь агаарын тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвартай 40,000-50,000 мод, модлог ургамлын тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад мод тарих, ургуулах, арчлан хамгаалах талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх зорилготой юм” гэв.

Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан ЭКОЛОГИЙН боловсрол олгох төв дээр өнөөдөр Баянгол дүүргийн 50 гаруй иргэдэд мод үрсэлгээ, арчлалт, хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлын сурталчлах музейг мөн байгуулжээ. Цаашид тус үрсэлгээний төвөөс жил бүр дунжаар 40,000 орчим мянган тарьц, суулгац ургуулан авч, нийслэл хотод 1 сая мод ургуулахыг зорьж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18