ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусийн халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.
- ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
- Шилдэг телевиз – 1
- Шилдэг радио- 1
- Шилдэг мэдээллийн сайт – 1
- Шилдэг сонин-1
- Шилдэг сэтгүүл-1
- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1
- ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
- Телевизийн шилдэг сэтгүүлч-1
- Радиогийн шилдэг сэтгүүлч-1
- Сонины шилдэг сэтгүүлч-1
- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1
- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1
- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1
- Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1
- Шилдэг редактор-1
- Шилдэг менежер-1
- Шилдэг судлаач-1
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
- Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
- Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
- МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
0 cэтгэгдэлтэй