
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Улмаар Засгийн газар өнгөрсөн даваа /2020.01.06/ гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл өргөн барихаар болсон юм. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тэгвэл өнөөдөр /2020.01.08/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Байнгын хорооны ээлжит хуралдааныг 10.00 цагаас товложээ.
Учир нь, Засгийн газраас хуулийг төслийг өргөн барихдаа яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өнөөдөр холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, маргааш /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
0 cэтгэгдэлтэй