“Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа

2021-02-22 103 0

НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ.

Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж.

Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм.

Жишээ баримт, тоон мэдээлэл дээр тулгуурласан эссе бичлэгийг энэ сарын 15-наас ирэх сарын 1-н хүртэл www.nameh.@gmail.com хаягаар хүлээн авах юм байна. Улмаар ирэх сарын 5-нд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгохоор зэхжээ.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл 1 сая төгрөг гардах бол удаах байр 500.000, гуравдугаар байр 300.000, тусгай байр 100.000 төгрөг хүртэнэ.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18