Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ

2021-03-11 108 0

Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсъё” аян зарлалаа. Энэхүү аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж 4-р сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Монголын Залуучуудын Холбоо 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага.

Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой.

Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од эйж хаяг руу илгээх буюу Монголын Залуучуудын Холбооны төв байранд ирж санал бодлоо хуваалцахыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18