Өвөр Монголын Ардын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж илгээлээ

2021-03-14 159 0

Манай улсад коронавирусын халдварын тоо буурахгүй, харин ч нэмэгдэж байгаа энэ үед найрсаг харилцаатай улс орнуудаас хандив тусламж ирсээр байгаа билээ.

Өнгөрөгч Баасан гарагт буюу 03-р сарын 12-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмайн нийгэмлэгээс коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Монгол Улсын Соёлын яам, МСНЭ, Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх цахим ёслолын ажиллагаа боллоо.
Арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид, манай улсаас Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МСНЭ-ийн удирдлагууд болон сэтгүүлчид оролцлоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын төлөөлөгч “Манай хоёр улс уул усаар холбогдсон, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай найрсаг хөрш орнууд билээ. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр орон халдвартай тэмцэх чиглэлд харилцан бие биедээ тусалж, хоёр улсын стратегийн түншлэл өндөр түвшинд байгааг харуулсаар байна. Монгол Улсад цар тахалтай тэмцэх зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, МУЗН-т 210,000 юанийг тус тус хандивлаж байна. Энэ бол Хятадын ард түмний чин сэтгэлийн бэлэг юм. Бүс нутаг цаашилбал дэлхийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд бид хамтран ажиллах ёстой” гэсэн юм.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат “Цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210,000 юань хандивлаж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Ковид-19 цар тахлын халдвар идэвхжсэн энэ үед та бүхний үзүүлж буй тусламж манай улсад ихээхэн тус дэм болно гэдэгт итгэж байна. Монгол Улсын Соёлын яам, МУЗН, МСНЭ болон ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” гэсэн юм.
МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “Дэлхий нийтээрээ ковид цар тахалтай тэмцэж байна. Энэ үед Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтарсан Хэвлэлийн форум 12 дах жилдээ зохион байгуулагдсан. Бидний энэхүү хамтын ажиллагаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлож,, талархснаа илэрхийлье ” гэв.

МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мөн талархал илэрхийлээд мөнгөн тусламжийг олон хүүхэдтэй эхчүүд, амжиргааны түвшин доогуур өрх зэрэг зорилтот бүлгийнхэнд хүнсний тусламж олгоход зориулахаа онцлон хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсад коронавирусийн халдварын тоо буураагүй, ялангуяа нийслэл хотод нэмэгдсээр байна. Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бүх нийтийн хатуу хөл хориог хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл тогтоосон. Одоо ч гэсэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байна. Хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа зогссон тул ажилгүй, орлогогүй болж байгаа өрх нэмэгдэж байна. Цар тахлын энэ үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлье” гэлээ.

 

 

 

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19