Энэ долоо хоногийн Баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохион байгуулагч Б.Мөнхцэлмэг мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн сард оффшор дансны мэдээлэл нь ил болсон 18 улстөрчийг шалгуулахаар АТГ-т өгсөн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг дэлгэсэн юм.
Б.Мөнхцэлмэг: Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2 том намынхан сандал суудлын төлөө “яс”-аа булаацалдан зодолдож байна. Мөн Монголын томоохон хулгайч нарын хоорондын “зодоон” болж байна. Нэг үгээр хэлбэл уурхайн, төмөр замын, төсөв, өмч хувьчлалын “хулгайч” нар байр сууриа булаацалдан зодолдож байна. Эд нар дахиад сайн зодолдоосой. Энэ зодоон дундаас хуулийн байгууллагын илчилж чадаагүй олон гэмт хэрэг илэрдэг. Тэрдундаа сонгуулийн өмнө ил болдог.
С.Зориг агсны хэрэг сонгууль дөхөхөөр л сөхөгдөж, нэг бичлэг гарч ирдэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин нэг бичлэг задарлаа. Энэ нь эдгээр томоохон хулгайчдын хоорондын зодоон дундаас гарч ирж байгаа үнэн бодит төрх. Тухайлбал, Б.Баасанцогт шүүгчийн бичлэг гэж нэг юм гарлаа. Өчигдөр гэхэд 11 шүүгчийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт ил боллоо. Эгэл ардын хүүхэд жаахан хазгай гишгэхэд шоронд ордог. Гэтэл шударга ёсыг тогтоох ёстой хууль, шүүхийнхэн яаж ажиллаж байгааг хар” гэлээ.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 10 компанитай нь ил болсон. Гэтэл яагаад АТГ шалгахгүй байна. Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан оффшор дансаа мэдээлээгүй бол эргүүлэн татах эрхтэй. Гэтэл яагаад 10-ын 10 оффшорыг шалгахгүй байна вэ” гэсэн юм.
Хэрвээ АТГ эдгээр 18 улстөрчийн хэрэгт хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ ч илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй