Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионы үеийн дэмжлэг болгож иргэн бүрт 300 мянган төгрөг олгоно

2021-04-08 440 0

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр ирэх бямба гараг буюу 4 дүгээр сарын 10-25-ны хооронд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Хөл хорио тогтоож буй учир иргэддээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэв.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй энэ үед эдийн засгийн эргэлтийг зогсоож, хүчээр бүх бизнесийг царцааж буй учир иргэн, ААН-д ямар нэгэн дэмжлэг өгөхгүйгээр цааш явах туйлын хүндрэлтэй гэдгийг бид ойлгож байна.

Иймд иргэн бүрт нэг удаа 300.000 төгрөгийг хөл тогтоосны дэмжлэг болгон олгохоор шийдвэрлэлээ”

Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн жилийн ашгаар дулаан, цахилгааны бүтэн өвлийн төлбөрийг чөлөөлүүлж чадсан. Өнөөдөр Оюутолгойн орд газарт төлөгдөх ёстой байсан татварыг эргэн төлүүлж чадсанаар уг татварын ашгийг иргэн бүрт олгохоор боллоо. 7 дугаар сарын 01-н гэхэд иргэн бүр бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэ мөнгийг иргэддээ зарцуулах нь энэ цаг үеийн хамгийн зөв шийдвэр гэж Засгийн газар үзлээ” хэмээлээ.

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19