Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

2021-06-14 246 0

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Холбоотой мэдээ

Шүдээ угаалгүй 1 шөнө болоход мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй ч, давтагдвал ямар хор нөлөөтэй болохыг та мэдэх үү

Шүдээ угаалгүй бүтэн жил болоход таны амны хөндийд хуримтлагдсан бактериуд хамар, ирүү рүү халдварла

2024-02-23

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ҮЕД ДАРХЛААГАА САЙТАР ДЭМЖЭЭРЭЙ

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол т

2023-12-11

УНТЭ, Оддарьяа сангийн “Жаргалан” төсөлтэй хамтран “Эрсдэлээ бууруулж чихрийн шижингээс сэргийлье” гэсэн иргэдэд чиглэсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

Жил бүрийн 11 сарын 14-ны өдрийг “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг

2023-11-14