АНУ : Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авна

2020-01-09 375 0

 Ирак дахь Америкийн цэргийн байгууламжуудад Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Техраны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээнүүд авах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлэхдээ, уг халдлагын улмаас Америк, Иракийн нэг ч иргэн амь үрэгдээгүй хэмээгээд, Америк цэргийн хүчин чадлаа Ираны эсрэг ашиглах хүсэлгүй байна гэжээ.

Лхагва гарагийн өглөө Иран Ирак дахь цэргийн хоёр байгууламжийг онилон пуужингийн цохилт өгсөн юм. АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пентагоны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилснаар, Иран 15 пуужин харвасан аж.

“Эдиин засгийн нэмэлт хориг арга хэмжээг нэн даруй авах бөгөөд хугацааны хувьд Ираныг байр сууриа өөрчлөх хүртэл үргэлжлэх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Америк, Ираны аль алинд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой хэмээн хэлжээ.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11