Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

2021-10-20 19 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.

Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын хувьд ЕСБХБ-ны санаачилсан “Ногоон хот” хөтөлбөрт хамрагдаж буй цөөн хотын нэг болохыг хатагтай Сузанна Харгитай онцлоод, нийслэл хоттой хамтран байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга ч мөн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байлаа.

Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар санал солилцож, уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ЕСБХБ-тай  хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18