Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас намрын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд ХУД-ийн 11 дүгээр хороо, Бурхан багшийн цэрцэрлэгт хүрээлэнгийн 1.8 га талбайд тохижилт, ногоон байгууламж бүхий орчинг бий болгох ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд нийт том оврын 288 ш нарс мод тарьж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан ба иргэд амарч, алхах зориулалттай явган замын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж 630 мкв явган зам шинээр бий болголоо гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй