III сард Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.61 хувиар буурчээ.

2019-04-24 456 0

 

III сард Улаанбаатар хотын шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2 сая 228 мянган төгрөг болж өмнөх сараас 1.07 хувиар буурсан талаар

“Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.61 хувиар буурсан байна. III сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 54084 айлын 403 орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн дөрвөн хувь нь амины орон сууцны төсөл байгаа бол 96 хувь нь нийтийн орон сууцны төсөл байна. Мөн тайлант хугацааны байдлаар 33520 айлын 250 төсөлд захиалга авч байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Эдгээрийг төвлөрлөөр нь авч үзвэл 36 хувь нь Баянзүрх дүүрэгт, 34.2 хувь Хан-Уул дүүрэгт, 15.4 хувь нь Баянгол дүүрэгт харъяалагдаж байна. Харин зэрэглэлийн хувьд, дундаж ангиллын буюу 2.3 орчим сая төгрөгийн дундаж ханштай орон суууцны төсөл давамгайлж байгаа бол, бизнес ангиллын орон сууцны төсөл 17.2 хувийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ

Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг М

2023-11-25

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газа

2023-11-10

Эйбл софт ХХК оюутан залуусыг дадлагажуулж, ажлын байртай болоход дэмждэг.

Эйбл софт ХХК 12 жилийнхээ ойн хүрээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Программ хан

2022-11-14