Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьсан тухай Зеленськийн ажлын албанаас мэдээллээ.
Украины төлөөлөгчид Припять голын ойролцоо Украин-Беларусийн хил дээр урьдчилсан болзолгүйгээр Оросын талтай уулзана гэдэгт улстөрчид санал нэгджээ.
«Украины төлөөлөгчдийн ирэлт, хэлэлцээр хийх, буцах үед Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд газар дээр үлдэх болно гэдгийг Александр Лукашенко өөрийн биеэр хариуцана гэсэн» гэж мэдэгдэлд дурджээ.
Гомель муж дахь Украин, Оросын төлөөлөгчдийн хооронд Беларусь-Украины хил дээр хэлэлцээ хийх төлөвтэй байна гэж өмнө нь мэдээлж байсан юм.
0 cэтгэгдэлтэй