Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийслэлийн 26 байршилд 10658 м.кв талбай бүхий 639 зөвшөөрөлгүй гараашыг буулган, газрын зөрчил арилгалаа

2022-04-04 81 0

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 03 дугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн. Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна.

Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа юм. Энэхүү ажил 08 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Имарт дэлгүүр “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет нь "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодр

2024-08-22