ТӨВ БАНК ТОГТВОРТОЙ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2022-04-02 214 0
Монголбанк 2022 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-нд хамтран зохион байгуулагчаар оролцож, панель хэлэлцүүлгүүдэд илтгэл тавилаа. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хамтран “Ногоон санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг батлав. Төрийн холбогдох байгууллагууд цаашид хамтран үндсэн 6 бүлэг, 25 дэд арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ногоон зээлийн багцын нийт зээлд эзлэх хувийг 10 хувьд хүргэх, хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулах боломжийг бүрдүүлэх юм.
“Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас манлайлан оролцох бөгөөд, цаашид дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтойг илэрхийллээ. Үүнд:
● Ногоон, тогтвортой хөгжлийн таксономитой нийцүүлэн зээлийн мэдээллийг авах, салбарын түвшинд нэгтгэсэн статистик гаргах, олон нийтэд мэдээлэх, мэдээллийг илүү боловсронгуй болгох;
● Ногоон эх үүсвэр татах, ногоон төслүүдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор своп хэлцэл, бусад хэрэгслээр таатай орчин, нөхцөл бүрдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
● Уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүүгийн зах зээл, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ногоон, тогтвортой санхүүжилт, түүний үр нөлөөний талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх чиглэлд олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтрах;
● Санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг хянах хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох;
● Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой үүсэж болох эрсдэлүүдийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн стресс тест, хувилбар шинжилгээний аргачлалуудыг хөгжүүлж, тогтмол давтамжтайгаар хийх;
● Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрүүдэд ногоон салбар, төслийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг тусгай нөхцөлийг мөрдүүлэх зэрэг болно.

Холбоотой мэдээ

Г.Билгүүн: Стандарт бол шинэ цагийн соёл

Манай улсад мөрдөж байгаа үндэсний стандартуудын ердөө 40 хувь нь олон улсын стандарттай уялдаж нийц

2024-09-30

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжли

2024-09-27