Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ.

Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад  чухал ач холбогдолтой юм.

Та бүхэн

•Apple iPhone гар утастай бол Apple App Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://apps.apple.com/us/app/d-parliament/id1616893866?fbclid=IwAR1e6q9FCn01K6ThY_y8iKOPW4s_K_jymJsWxeYSbXu-v1vcHtO9FHVL9Z4 холбоосоор татаж суулгах;

•Android системтэй гар утастай бол Play Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://play.google.com/store/apps/details?id=mn.code36.mylaw.mylaw_flutt&fbclid=IwAR1HBlO_7sr_9zwiMxCk64tqQGaRfPIEx4cYEjrEcnc2gE0R8IEH9qmIbDo холбоосоор татаж суулгах боломжтой.

Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.