Дэлхийн шигшээд Монголоос анх удаа багтсан Ш.Энхийн-Одын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

2022-04-11 358 0

Ахлах сургуулийн чансааны хамгийн шилдэг тоглогчид уригдан тоглодог “Nike hoop simmit” тоглолтод  анх удаа Ш.Энхийн-Од өрсөлдөн, Монголын спортын салбарт нэгэн шинэ хуудас нээлээ. Тус тоглолтод уригдан хүч сорьсон монгол тоглогч түүнээс өөр үгүй.

Өнөө жил Ш.Энхийн-Од Монголын төдийгүй Ази тивийн цорын ганц төлөөлөн болон дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнд АНУ-ын багийн эсрэг тоглосон. Эл тоголтыг түүний аав Ц.Шаравжамц үзэн, хүүгээ бахархан, бахдан суугаа нь энэ.

Ш.Энхийн-Од “Nike hoop simmit” тоглолтод Ази тивээс уригдан хүч сорьсон зургаа дахь тоглогч. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.

НЭГ: Ш.Энхийн-Од АНУ-ын Финикс хотод мэндэлсэн, тэнд хоёр жил амьдарсан. Одоо 19 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй.

ХОЁР: Түүний аав нь Монгол Улсын гавьяат тамирчин, сагсан бөмбөгийн тод од Ц.Шаравжамц. Ш.Энхийн-Одын ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог.

ГУРАВ: Ах, дүү хоёр хамтдаа УАШТ-д гурван удаа оролцож байжээ. Тэднийг, Ц.Шаравжамц гавьяатын гэр бүлийг сагсан бөмбөгийн спортгүйгээр төсөөлөхийн аргагүй.

ДӨРӨВ: Аавынхаа үргэлжлэл болж яваа Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигийн “Дэйтон”-ы их сургуулийн багт хүчин зүтгэдэг. Тэрбээр тус улсын оюутны лигт өрсөлдөж буй анхны монгол тоглогч.

ТАВ: “Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.

ЗУРГАА: Монголчууд тэр тусмаа сагсан бөмбөгийн хорхойтнууд түүнийг багаас нь мэдэх ч хэр авьяастай, ур чадвартайг нь улам бахадсан, мэдэрсэн тэмцээн бол 2019 онд Монголд болсон сагсан бөмбөгийн 3×3 төрлийн 18хүртэлх насны ангиллын ДАШТ.

Тус тэмцээнд Ш.Энхийн-Од багийнхаа гол тоглогч, ноён нуруу нь байж, аавынхаа залгамж болох ирээдүйтэйгээ харуулсан юм. Тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусь, Гүржийн багийг хожин, шилдэг наймд шалгарсан нь чамлахааргүй том амжилт.

ДОЛОО: Ш.Энхийн-Од 2019 оны дээд лигт “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд өрсөлдөн, хүрэл медаль хүртсэн.

НАЙМ: Тэр жилийн Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө аавынхаа дээгүүр үсэрч тохох, шуугиулсан юм.

ЕС: Ш.Энхийн-Од энэ жил дээд лигт “IHC apes” багийн бүрэлдэхүүнд хэдэн удаа тоглоод АНУ руу буцсан. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт албан ёсоор дуудагдаад байгаа юм.

АРАВ: Тэрбээр NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг.

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг М

2023-11-25

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газа

2023-11-10