СКАЙТЕЛ ГРУПП ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2022-05-24 37 0
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн “ТОП 100” аж ахуйн нэгжээр СКАЙтел ГРУПП эрэмбээ ахиулж дахин шалгарлаа.
Үүрэн телефоны анхдагч операторын хувьд 2004 оноос эхлэн өнөөг хүртэл ТОП 100 тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил, харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлтийг хийж, салбарын байгууллагуудаа түүчээлэн ажилласаар ирсэн билээ.
2021 оны турш дэлхий дахиныг хамарсан цар тахлын их сорилтын жил байсан ч СКАЙтел групп нь Монгол улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, ажлын байр, ажиллагсдын орлого, хангамжийг тасралтгүй байлгахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, мөн технологийн олон шийдлийг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэж, хамтрагч, түншүүдийнхээ итгэлийг алдалгүй ажиллаж ийнхүү ТОП 100 аж ахуйн нэгжид дахин багтлаа.
Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгч, хамтрагч байгууллагууд болон нийт хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

Г.Билгүүн: Стандарт бол шинэ цагийн соёл

Манай улсад мөрдөж байгаа үндэсний стандартуудын ердөө 40 хувь нь олон улсын стандарттай уялдаж нийц

2024-09-30

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжли

2024-09-27