“МИАТ” ТӨХК Хөгжлийн банкны зээлээ бүрэн төллөө

2022-09-20 152 0

“МИАТ” ТӨХК энэ сарын 19-нд Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.

Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан ч 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр байсан юм.

Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.

Холбоотой мэдээ

Г.Билгүүн: Стандарт бол шинэ цагийн соёл

Манай улсад мөрдөж байгаа үндэсний стандартуудын ердөө 40 хувь нь олон улсын стандарттай уялдаж нийц

2024-09-30

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжли

2024-09-27