МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН АНУ-ЫН САНГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД САЙД РОБЕРТ КАПРОТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-01-13 348 0

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2020.01.10/ Монголбанкны холбогдох удирдлагуудын хамтаар АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үйл явцын талаар мэдээлэл солилцов. Энэ үеэр  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын эрчимтэй хяналтаас 2020 онд багтаж гарахаар зорьж ажиллаж буй талаараа онцолсон бол АНУ-ын зүгээс Монгол Улсыг ФАТФ-ын Эрчимтэй хяналтаас гарахад нь дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.

Уулзалтад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир болон холбогдох бусад газар, хэлтсийн захирлууд, АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот, АНУ-ын Сангийн яамны Зүүн азийн асуудал эрхэлсэн эдийн засагч Алисон МкГээ, АНУ-аас Монгол Улсад суух дэд элчин сайд Грегорий Мэй нар оролцов.

Холбоотой мэдээ

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүний эрхийн төлөө-Бид” зөвлөгөөн зохион байгууллаа

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-БИД” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл

2023-12-11

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэлээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Өөрийн цахим хаягаараа "Ганиба

2022-04-10