ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ 25-80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ

2020-02-05 180 0

Нийгмийн даатгалын сангаас  олгож байгаа тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын нэгнээс нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмж 350 мянган төгрөг болгосон бол хувь тэнцүүлсэн тэтгэврийг 30 мянгаар нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэжээ. Харин бусад тэтгэврийг 25-30 мянгаар нэмэгдүүлжээ. Зарим иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

АХМАДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ

Ахмадын тэтгэвэр тэглэгдсэн. Өчигдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэврээ авч эхэлжээ.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн дагуу 1-6 сая төгрөгийн зээл 100 хувь тэглэгдэж байгаа юм. Харин зургаан саяаас дээш төгрөгийн  зээлтэй иргэдийн 6 сая хүртэлх нь тэглэгдэнэ.  Үлдсэн зээлийг  зээлдэг болон тухайн арилжааны банк гэрээгээ шинэчлэн төлж барагдуулах хугацаагаа тохирох юм байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13