БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд ажлаа хүлээж авлаа

2020-02-07 470 0

Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь  1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн.

Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр. 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгий

2026-07-21

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх оронд

2026-07-21

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18