Амны хаалтгүй иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй

2020-02-14 190 0

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед иргэд халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг анхааруулсаар байна.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийтийн тээврээр амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан бичгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид өнөө өглөөний 08.00 цагийн орчимд шалгалт явуулахад “Сэлх-Ард кино театр” чиглэлийн автобусаар зорчигчдын бараг тал нь амны хаалтгүй явж байжээ. “Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй” хэмээн шаардлага тавьсан ч ажил, албандаа яарч яваа иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагын дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө цаашид амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй хэмээн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13