Хантавируст халдвар нь хүнээс хүнд халддаггүй учир албан бус мэдээлэлд цочирдохгүй байхыг анхаарууллаа

2020-03-25 147 0

“Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээ” гэх мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ.

Гэвч хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин гэдгийг ЗӨСҮТ-ээс тайлбарлажээ.

Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж.

Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27