Чех улсаас Нийслэлийн II төрөх эмнэлэгт тусгай шарлагын аппарат бэлэглэнэ

2020-06-10 504 0

БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын II амаржих газарт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хамтаар Чехийн нэр хүндтэй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч  TSE компаний  4 ширхэг шинэ нярайн шарлалтын фото эмчилгээний лампыг маргааш буюу зургаадугаар сарын 11-ний 10:00 цагт хүлээлгэн өгөх юм.

 

Төслийн 31 сая төгрөгийн санхүүжилтийг БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас хийж байгаа бөгөөд  энэ нь  Чехийн хөгжлийн албан ёсны тусламжийн нэгээхэн хэсэг билээ. Энэхүү орон нутгийн жижиг төслийг Монголын Диасис Монголия компанитай хамтран хэрэгжүүлж байгаа ба тус компани төслийн хүрээнд эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулж, засвар үйлчилгээг хариуцах аж.

БНЧУ-ын зүгээс Монгол улсын эрүүл мэндийн салбарыг удаан хугацаанд дэмжсээр ирсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын 1-р эмнэлгийг барьсан,  дараа нь  түүнийг чехийн Линет компаний орчин үеийн эмнэлгийн ороор тоноглосон, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд болон Эрдэнэт хотын эмнэлэгт чехийн Кури компаний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэргэнцрүүдийг бэлэглэжээ.

Мөн “Монгол улсын баруун болон зүүн хэсгийн хөдөөгийн алслагдсан нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, хангамжийг сайжруулах” төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн төвүүдийг нийлүүлсэн зэрэг үйл явдлуудыг дурдаж болно. Энэ жилийн хувьд БНЧУ-ын Засгийн газар Монгол улсад чехийн 5 эмнэлгийн байгууллагаас ашиглагдаж байсан бүрэн ажиллагаатай эмнэлгийн техникүүдийг бэлэглэхээр болжээ.

Эх сурвалж: Монгол Улс дахь Чех Улсын Элчин сайдын яам

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13