Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэлтийн ажил 45 хувьтай үргэлжилж байна

2020-05-20 113 0

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальтбетон хучилтыг авч дууслаа. Үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Авто замын ажил бүрэн дууссаны дараа үе шаттайгаар Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй. Авто замыг шинэчлэснээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүниий зам шинээр баригдана.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27