C.ЧИНЗОРИГ:МСҮТ-Д СУРАЛЦАГСДЫН ТЭТГЭМЖИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ 200 МЯНГА БОЛГОСОН

2020-02-04 193 0

Засгийн газрын хуралдаанаар  гарсан шийдвэрийг ХНХ-ийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Хуралдаанаар  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар С.Чинзориг сайд  “Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлээр авч буй үндсэн нэг арга нь МСҮТ-д залуучуудыг сургах явдал.

Улсын болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ үйл ажиллагаа явуулж байна.   2019-2020 оны хичээлийн жилд МСҮТ-д 37.8 мянган иргэн суралцаж байгаа. Мөн 45 хүртэлх насны иргэд МСҮТ-д суралцаж байгаа тохиолдолд 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгохоор журамд нь өөрчлөлт оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагсдын тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Үүнд  шаардлагатай 70 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.

Цаашид залуучуудыг ажлын байртай болгох талаар хоёр арга хэмжээг авна.

  • Нэгт, төгссөн залуучуудыг ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн албадаар жуучлуулан гаргах,
  • хоёрдугаарт, МСҮТ төгсөөд мэргэжил, ур чадвартай болсон залуучууд өөрсдөө ажлын байраа олоход дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13