Амралтын өдрүүдэд зам, даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулл

2020-03-06 106 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27