Арван настай охин цуглуулсан мөнгөө ОБЕГ-т хандивлажээ

2020-03-06 80 0

Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200,300 төгрөгийг гардуулан өглөө.

Тэрбээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч юм. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлэв.

Нийт Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27