Болзошгүй гамшгийн үед түр цугларах байршлын тоог нэмнэ

2020-01-16 157 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, хэмжээг тогтоох талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглахаар төлөвлөж баталжээ. Өнөөдрийн хуралдаанаар газрын мэдээллийн нэгдсэн сангаас нягтлан шалгаад болзошгүй гамшгийн үед нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор найман дүүргийн нутаг дэвсгэрт нэмж 82 түр цугларах байршил тогтоохоор зөвлөлийн гишүүд санал солилцлоо. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13