ВИДЕО: Хот хоорондын замын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

2020-03-16 154 0

Өнөөдөр 07:00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодод хотруу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний байдлаар хотоос гарах хөдөлгөөн харьцангуй ачаалалтай байсан ч зохицуулалт хийж, нэмэлт цонхоор нэвтрүүлснээр ачаалалгүй болжээ.

Жолооч зорчигч та бүхэн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хүндэтгэн, асуумжинд цааргалалгүй үнэн зөв хариулж, халуунаа хэмжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан.

Хязгаарлалт гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэхээр байсан бөгөөд Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас энэ хязгаарлалтыг сунгахгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн.

Иргэдийг зам товчлох, товчоодод дугаарлалт үүсгэхгүй байхыг албаныхан хүссэн юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13