Голын эрэг дээр тоглож байгаад алга болсон 4 настай хүүг эрэн хайж байна

2020-03-24 148 0

Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна.

Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд амьдардаг дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мөн өдрийн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нэг нохойтойгоор, сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн болон ар гэрийн хоёр хүн гээд нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй гуравдугаар сарын 23-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байгаа аж.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан зургаан алба хаагч, өчигдөр 14:17 цагаас хойш нэмэлтээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13