Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана

2020-03-06 144 0

Нийслэлийн Засаг даргын  хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.

Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. Тэрбээр “Албан томилолтын үр дүнгээр Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон” гэдгийг онцоллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.

ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн мэдээллийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр  гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлуудыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 202

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21